Британийн эрдэмтэд согтууруулах ундаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хор болохгүй гэсэн мэдэгдлийг Британийн эрдэмтэд хийж олны алмайруулав. Согтууруулах ундаа нь ирээдүйн хүүхдийн оюун ухааны хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэж тэд үзэж байна.
Үүгээрээ тэд жирэмсэн эмэгтэй хүн архи дарс огт хэрэглэж болохгүй гэсэн домгийг няцаалаа. Учир нь архи, дарс ирээдүйн хүүхдийн юун ухаанд муу нөлөөтэй гэдэг байлаа.
Туршилтад хүүхдүүдтэйгээ хамт 11 мянган эх оролцсон ба жирэмсний үеэр бага зэргийн дарс, шар айраг хэрэглэж байсан эхчүүдийн хүүхдүүд нь архи хэрэглээгүй хүний хүүхдүүдийг бодвол ургуулан бодох чадвараар дээгүүр, сэргэлэн байсан гэнэ.