11 а Лого By Мишээл

11 а Лого By Мишээл

Sunday, October 24, 2010

Т.Бархүү гол дүр гуйдаггүй

Хошин урлагийн “Х-Түц” продакшн нь хоёр жилийн өмнө “Миний хөрш чөтгөр” хэмээх уран сайхны кино хийж үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээг авсан юм. Тус киноны гол дүрд продакшны залуу жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглосон юм. Тэгвэл энэ жил тус продакшныхан зуун хувь инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэжээ. Тэгвэл киноны гол дүрд нь Т.Бархүү дахин тоглосон байна. Энэ бүхнээс болж “Бархүү эхнэрээсээ гол дүр гуйдаг, Одноо нөхрөө жүжиг, кинонд гол дүрийг нь өгөх гэж аашилдаг” гэх яриа гараад байгаа юм. Харин энэ талаар жүжигчин Т.Бархүү албан ёсны тайлбарыг өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Би хүнээс юм гуйх дүргүй. Би эхнэрээсээ надад гол дүр өг гэж ятгадаггүй. Манай Одноо маань намайг гол дүрд тоглуулая гэж хэлээд байдаггүй ээ” гэв.

No comments:

Post a Comment